СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2024-04-14
“Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг таньж тогтоох бүртгэн баримтжуулах арга зүй” сэдвээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа.Сургалтыг СУГ- ын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Дэлгэрнасан удирдан явууллаа. Соёлын Яамны харьяа Соёлын Өвийн Үндэсний Төвийн Бүртгэл мэдээллийн санч Г. Ариунтунгалаг Өвөрхангай аймгийн Биет бус өвийн 2023 оны мэдээлэл, соёлын биет бус өвийг таньж тоогтоох чиглэлээр сургалт өглөө. Сургалтад 11 сумын соёлын өвийн ажилтан, 14 соёлын төвийн дарга нийт 25 албан хаагч хамрагдлаа. Сумдын өвийн ажилтнууд соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдаа хэрхэн бүртгэн баримтжуулсан тухай тайлангаа хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн модиратороор СУГ- ын СУХ- ийн дарга доктор (Ph.D) Л.Пүрэвлхам ажиллалаа.
2024 онд Өвөрхангай аймагт соёлын биет бус өвийн 7 ай, биет бус өвийн төрлүүдээр өвлөн уламжлагчдыг таньж тогтоох, бүртгэн баримтжуулах ажлыг эрчимжүүлнэ.
# Сэдвүүд
Мэдээ