Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас улс орон даяар хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын өвийн үндэсний төв “Би ирээдүйн сэргээн засварлагч” мэргэжил сурталчлах үзэсгэлэн зохион байгууллаа.
2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан энэхүү өдөрлөгт нийслэлийн 161 дүгээр сургуулийн 10А, 10Б ангийн 70 гаруй сурагч хамрагдаж, тус Үндэсний төвийн Сэргээн засварлах газрын үйл ажиллагаатай танилцаж, сэргээн засварласан бүтээлүүдийн үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.